МАРК ЗУКЕРБЕРГ: Meta Verified тэмдэглэгээг төлбөртэй болгоно
Үйл явдал
/
2023-02-21

Мета компаниийн захирал Марк Зукерберг Фейсбүүк, Инстаграмын хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй баталгаажуулах үйлчилгээ болох Meta Verified тэмдэглэгээг төлбөртэй болгох гэж буйгаа зарлажээ.

Энэ нь хэрэглэгчид хакердуулахаас хамгаалагдах нэмэлт хамгаалалт болно гэж Марк Зукерберг хэлэв. Тэрээр энэ нь манай үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэжээ.

Meta Verified үйлчилгээг вэб сайтаас худалдаж авбал АНУ-д 11.99 доллар, iOS аппликейшнээр15 долларын үнэтэй байх аж.

Үйлчилгээг авахын тулд 18-аас дээш насны хэрэглэгчид албан ёсны үнэмлэхээрээ баталгаажуулах ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл нь хэрэглэгчийн мэдээлэлтэй тохирч байх ёстой гэнэ. Мөн баталгаажуулалт хийсний дараа хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, зургийг өөрчлөх боломжгүй болно гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.