Зуслангийн айлуудын эд зүйлсийг бүлэг этгээдүүд хулгайлжээ
Үйл явдал
/
2023-02-21

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлдаг “Э”, “О”, “М”, “Э” нарын бүлэг этгээдийг илрүүлжээ.

Бүлэг этгээд нь өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн “Тоёото Приус” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 40 орчим удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн аж. 

Ингэхдээ зуслангийн бүсийн эзэнгүй айл, өрхүүдийн эд зүйлсийг хулгайлж худалдан борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Тэдний хулгайлсан зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нарт таниулан ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Иймээс иргэд та бүхэн орон байрныхаа хаалга цонхыг бүрэн гүйцэд хааж, түгжигдсэн эсэхийг сайтар шалгах, удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахдаа үнэтэй эд зүйл,  бэлэн мөнгийг үлдээхгүй байх, дохиолол, хяналтын камер байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.