Яруу найрагч Ц.Хулангийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар СУНГАЖЭЭ
Үйл явдал
/
2023-02-21
 
Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бол уг хугацаа дууссан тул шүүхээс дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ.
Тэгвэл үргэлжлүүлэн хорих эсэх саналыг өчигдөр шүүхэд хэлэлцэх байсан ч яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа шүүх хурлыг товлож хэлэлцэнэ гэж байсан юм.
ТЕГ-ын МШГ-аас Ц.Хуланг ЭХ-ийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж байгаа аж.
Сануулахад, 2017 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.181.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.