ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Үйл явдал
/
2023-02-26
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Алтайн салбар уулсаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13 -18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -4 -9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +10 +15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4 +9 градус, бусад нутгаар -2 +3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай.  Агаарын температур +1 +3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Агаарын температур -5 -7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Агаарын температур 0 -2 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.108.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.