Өрхөд шинээр төрсөн хүүхдийн мөнгийг авах хүсэлтийг E-Mongolia, E-halamj системд илгээнэ
Үйл явдал
/
2023-02-26

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн гуравдугаар сарын мөнгийг энэ долоо хоногийн Даваа гарагаас урьдчилан олгож эхэлсэн.

Энэ сард нийт 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм.

Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ E-mongolia болон E-halamj цахим системээр шалгах боломжтой. Харин

  • Өрхийн мэдээлэлд өөрчлөлт орсон
  • Өрхийн мэдээлэл зөрүүтэй
  • Өрхөд шинэ хүүхэд төрсөн бол холбогдох хүсэлтийг гаргаж, бүртгэл хийлгэхийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлж байна.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам: 

Өрхийн ам бүлийн тоо, өрхийн орлого, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, малын тоон мэдээлэлд өөрчлөлт орсон бол E-MongoliaE-halamj системд нэвтрэн "Өрхийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай хүсэлт"-ийг илгээж, мэдээлэл хариуцагч байгууллагад өөрийн биеэр хандан мэдээллээ шинэчлүүлснээр өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлүүлж болно.
Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлж E-Mongolia, E-halamj системээр "Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт"-ийг илгээнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.67.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.