Асаалттай зулнаас гал алдаж, орон сууцны дулааны шугам дэлбэрчээ
Үйл явдал
/
2023-02-26

Зулнаас гал алдаж, доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоод байсан Тоёота маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээрээс хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүсгэжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 цаг 46 минутад Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “Долдугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотод асаалттай байсан зулнаас гал алдаж улмаар өрөөний дулааны шугам хэт халж буудан дэлбэрсний улмаас тус тоотын доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоод байсан Тоёота маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээрээс хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.