Шатаасан дугуй хорт хавдар үүсгэдэг
Үйл явдал
/
2023-02-26
 Нийслэлд тулгамдаж буй олон асуудал байсаар байна. Үүний нэг нь мэдээж утаа. Утааны тухай жил бүр ярьдаг ч утаа багасахгүй хэвээрээ.
Дугуйг шатаах үед 17 төрлийн хүнд метал буюу бром, зэс, мөнгөн ус зэрэг агаарт дэгдэн, жижиг хэсгүүд нь уушгинд үлддэг. Энэ нь хүний генийг гэмтээдэг төдийгүй хорт хавдар үүсгэх өндөр идэвхтэй бодисыг агаарт ялгаруулдаг. Энэ мэт агаарт ялгарах хорт утаанд хүүхдүүд хамгийн их өртөж байдаг. Мөн хөхүүл эхчүүд утаанд хордоход хүүхдүүд нь хөхний сүүгээр дамжуулж хорддог байна. Иймд агаарын бохирдол хэдий чинээ их байна, төдий чинээ хүүхдийн өвчлөл ихэснэ гэсэн үг.
 
Дугуйг шатаах үед гарсан химийн бодисууд хөрсөнд 10-12 жил хадгалагддаг. Тэгвэл дугуйг шатаах үед хүний эрүүл мэндэд асар хортой химийн бодисууд ялгардаг гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

Дугуй шатаах нь энүүгээр ч зогсохгүй үр дагавартай. Дугуй шаталтаар үүссэн хог хаягдал нь гудамж, зам талбайд хэдэн өдрөөр байдаг нь хамгийн том аюул юм. Энэ нь хүн дээгүүр алхах, машин явах бүрт хорт бодис нь агаарт дэгддэг байна. Ингэснээрээ амьсгалын замаар дамжин уушгийг хордуулдаг юм. Цаашлаад хөрсийг хүртэл бохирдуулдаг.

Нийслэлийн утааг багасгах олон арга хэмжээ аваад ч дийлдэхгүй байгаа энэ үед иргэд хүртэл дугуй шатааж нэрмээс болж байна. Мөнгө, түлшээ хэмнэх зорилгоор дугуй шатаах нь нийтийн эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй байгаль орчиндоо хүртэл асар том аюулыг дагуулж байгааг иргэд тэр бүр ухамсарлахгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.