ЦАГ АГААР: Цас орж, цасан шуурга шуурна
Үйл явдал
/
2023-02-27
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв болон зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19 -24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11 -16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4 +1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4 +9 градус дулаан, бусад нутгаар -5 -10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -8 -10 градус, өдөртөө хүйтэрч -5 -7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -16 -18 градус, өдөртөө -7 -9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11 -13 градус, өдөртөө хүйтэрч -6 -8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.