ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна
Үйл явдал
/
2023-02-27
Хаврын тэргүүн хөх бар сар
Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
  • Аргын тооллын: 2023.02.27, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 07.38-18.32
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.