Дорнод аймагт хээрийн түймэр гарч 86000 га талбай шатжээ
Үйл явдал
/
2023-02-28

Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан багийн “Лүнгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15:48 цагт ОБЕГ-т иржээ. Түймрийг энэ сарын 26-ны 01:35 цагт цурамд оруулсан бөгөөд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баяндун сумын Засаг даргын Тамгын газар, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраасан.

Түймэрт урьдчилсан байдлаар 86000 га талбай шатсан. 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.