СУРВАЛЖИЛГА: Ломбард иргэдийн амьдралд
Үйл явдал
/
2023-02-28
Улаанбаатарт хаа сайгүй байдаг газрын нэг бол барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард юм. Хэрэг болсон үед байгаагаа тавиад хурдан шуурхай хэдэн төгрөгтэй залгуулчихдаг буянтай үйлчилгээ гэх нь бий ч хууль дүрэмгүй аж төрөх хэв шинж тэнд л ноёрхдогийг бид төдийлөн анзаардаггүй.

Олны хөлийн газар байрладаг болоод ч тэр үү Сансар орчимд түлхүү харагдана. Ломбардын дэргэдүүр хэдхэн минут холхиход олон янзын дүр зураг харж, сайн чих тавибал амьдралын олон өнгийг нэг дороос харах боломжтой. Тэгвэл бид энэ удаад Монголчууд банк гэхээсээ илүү ломбарданд үнэт эдлэл, эд зүйлсээ тавих нь элбэг болсон талаар сурвалжиллаа.

Ломбардны хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт “Алт мөнгө, монет, үнэт эдлэл, гар утас, нөүтбүүк, электрон бараа, LCD, Led зурагт зэргийг авна. Долоо хоногийн хүү нь таваас найман хувь гэж бичсэн байна.

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч

No description available.

Сүүлийн үед хүмүүс үнэт эдлэл, бусад эд зүйлсээ ломбардад тавьсан ч түүнийг авахаас илүү хугацааг нь сунгадаг болсон.“Ер нь бол шууд “үхүүлдэг” хүмүүс  олон болсон. Сарын дунд, сүүлчээр цалин тэтгэвэр буухаар эсвэл хүүхдийн мөнгө буух үеэр  эд зүйлсээ авах нь түгээмэл байдаг.

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч

No description available.

Дийлэнх нь барьцаанд тавьсан зүйлийнхээ хугацааг сунгуулж байна.  Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор байна.

Тэгвэл хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын талаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас” тодруулахад:

No photo description available.

 

Нийслэлд 997 ломбард үйл ажиллагаа явуулж байгаагаас Хяналт шалгалтад хамрагдсан 180 ломбардуудын 63.3 хувь нь зөвшөөрөлтэй, 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж заасан байдаг. Ихэнх ломбард долоогоос 30 хоногийн хугацаанд таваас найман хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-аас дээш хувиар алданги, торгууль тооцохоор гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийг илт зөрчиж байгаа юм. гэх мэдээллийг өглөө.

No description available.

Арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг. Борооны дараах мөөг шиг олширсон дээрх ломбардуудад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл өгдөг. Ломбард нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хяналт тавих ёстой ч ломбардуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь ажлаа хийхгүй, ямар  ч хяналт зохицуулалтгүй байгаа нь ломбард зөвхөн өөрийн  эрх ашигт нийцсэн  үйлчилгээг явуулахад хүргэсэн  гэхэд буруудахгүй болов уу. Тухайлбал, ломбардууд хүүг дураараа тогтоох, нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг  хууль бус үйлдэл гаргасаар байна.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.251.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.