ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн дэмжигч Стивен Сигалд "НАЙРАМДАЛ ОДОН" гардуулжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-01

В.В.Путины дэмжигч Холливүүдийн жүжигчин Стивен Сигалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, “найрамдал одон” гардуулах зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ.

Одоо 70 настай жүжигчин олон жилийн турш Путиний дэмжигч байсаар ирсэн юм.

2016 онд тэр ОХУ-ын иргэн болж, паспортыг нь Путин өөрийн биеэр гардуулж байлаа. 2018 онд ОХУ-ын гадаад хэргийн яам түүнийг Орос-Америкийн хүмүүнлэгийн салбарын тусгай элчээр томилж байв.

Өнгөрсөн оны наймдугаар сард Сигал салан тусгаарлагчдын захиргаанд байгаа дорнод Украины Донецк мужид зочилж, нөхцөл байдалтай танилцаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.108.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.