"Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гал гарчээ
Үйл явдал
/
2023-03-01

Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгын гуравдугаар хэсэг шатаж байна гэх дуудлагыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 20:32 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Улмаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3.5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байсан ажээ.

Гал унтраах, аврах анги 21.05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21.50 цагт бүрэн унтрааж дууссан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.