Ж.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татлаа
Үйл явдал
/
2023-03-01
Нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсанаа АТГ-аас танилцуулсан юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих зэрэг үндэслэлээр яллагдагчаар татжээ. Тэрээр өмнө нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгч байсан ярилцлагадаа Хууль зөрчиж хулгай хийж, худлаа ярьсан ямар ч зүйл байхгүй гэж хэлсэн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.136.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.