ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫГ анх удаагаа авах бол 77 мянга 500 төгрөг төлнө!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-02

Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой" гээд төлбөрийн мэдээллийг УБЕГ-аас танилцууллаа.

Үнийн хувьд цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан үед ₮77,500, дахин авахад ₮155,000 бол гэмтээсэн, хаясан шалтгаанаар дахин авахад торгууль нь нэмэгдээд ₮210,000 төлөх юм байна. Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж ₮5,000 төлөх аж.

зураг
 

Цахим гадаад паспортыг нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалж болох аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.14.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.