Л.Оюун-Эрдэнэ: ҮНДСЭН ХУУЛЬ өөрчлөгдөж, АРД ТҮМЭН ДЭМЖВЭЛ намар 10 сард СОНГУУЛЬ ХИЙНЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-02

Төрийн ордонд болж буй “Шилэн нам” эрдэм шинжилгээний хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцох үеэрээ "Үндсэн хууль өөрчлөгдвөл НАМАР СОНГУУЛЬ ХИЙХИЙГ ДЭМЖИНЭ" гэдэг байр сууриа илэрхийллээ. МАН-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хуралд оролцогч төлөөлөлд хандаж  “Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Авлигын хөрсөнд ургасан хогийн ургамлыг таслах ажлыг Засгийн газар эхний “4 Ш” буюу шүгэл үлээх, шүүр, шувуу, шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд олон нийтийн дэмжлэгтэйгээр далайцтай шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. 10 сард сонгууль болох уу гэж байна. Хэрэв ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨГДВӨЛ намар сонгууль хийхийг бид дэмжинэ. Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй бол энэ боломжгүй! Ард иргэд сонгуулийн хольмог тогтолцоог дэмжвэл намар сонгууль хийнэ. Ер нь бол сонгууль цагтаа болдог жишиг нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.