Ж.АМАРСАНАА: Элдэв жүжигчид хөлслөн сүлжээний эм бэлдмэл сурталчлуулж ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААХАА болимоор байна!!!
Үйл явдал
/
2023-03-02

Happy Veritas эмнэлгийн Ерөнхий эмч Ж:Амарсанаа: Элгийг эрүүл байлгахын тулд элгэнд хортой хэрэглээг бууруулах хэрэгтэй. Архины хэрэглээгээ бүр болих ёстой. Мөн Монголчуудын хувьд дур мэдэн эм бэлдмэл их хэрэглэх явдал ихэссэн. Нас ахимаг хүмүүсийн хувьд витамины хэрэглээ маш замбараагүй.

Сүлжээний элдэв янзын эм бэлдмэлүүд утгаа алдаж байгаа нь үнэн. Манай улс бүр сүлжээний элдэв янзын залилан, луйврын өлгий нутаг болчихсон. Тэр тусмаа олны танил хүмүүс сурталчлаад иргэдэд итгүүлээд байгаа юм л даа. Гол нь иргэд маань мэдээллийн дархлаатай болмоор байна. Мөн мэргэжлийн хүмүүсийг илүү яриулах хэрэгтэй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.