ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун, дулаан байна
Үйл явдал
/
2023-03-03
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11 -16 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр 0 -5 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8 +13 градус, бусад нутгаар +1 +6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн  салхитай. +2...+4 градус  дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг.  Зөөлөн  салхитай .0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг.  Зөөлөн  салхитай . 0...+2 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -12 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.71.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.