ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Үйл явдал
/
2023-03-03
ХАВРЫН ТЭРГҮҮН ХӨХ БАР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
  • Аргын тооллын: 2023.03.02, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 07.32-18.37
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.