ҮЙЛ ЯВДАЛ: Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр эхэлнэ
Үйл явдал
/
2023-03-03

08.30-12.30 цагт:

"Улаанбаатар" зочид буудалд: "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахим шилжилт" хэлэлцүүлэг болно.

09.00 цагт: 

“Улаанбаатар” чуулгын байранд: Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаантай.

09.00-18.00 цагт:

 “Шангри-Ла” зочид буудалд: НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” Дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэлнэ. Хоёр өдөр хуралдах олон улсын уг чуулга уулзалтад дэлхийн 53 орны 200 гаруй төлөөлөл оролцож байна.

11.00 цагт:

НОБГ-т: Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11.00 цагт: 

АН-ын ээлжит "4/11 хэвлэлийн бага хурал"-аар С.Эрдэнэ болон тус намын бусад удирдлагууд Улсын Дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь татан буулгах үндэслэл, шаардлагыг танилцуулна. Мөн Захиргааны хэргийн шүүх, АТГ-т гаргасан өргөдөл, гомдлын мөрөөр авч байгаа арга хэмжээний талаар танилцуулна. 

Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр эхэлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.28.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.