Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн ШҮҮХ ХУРЛЫГ 03 сарын 10 хүртэл ХОЙШЛУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-03

Д.Мөнх-Эрдэнийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлуулж, гуравдугаар сарын 10-ны 10:00 цагт товложээ. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч н.Галбадрах Хөгжлийн Банкны хуралд оролцож байгаа, шүүгдэгч Д.Батмөнх шинээр өмгөөлөгч авсан тул ийнхүү хойшлуулсан байна. 

Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.252.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.