ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Үйл явдал
/
2023-03-04
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11 -16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3 -8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3 +2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +6 +11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10 +15 градус, бусад нутгаар +1 +6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +4 +6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Зөөлөн салхитай. +2 +4 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -8 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.