ҮЙЛ ЯВДАЛ: “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо хэвлэлийн бага хурал хийнэ
Үйл явдал
/
2023-03-04

Төрийн ордны Их танхимд

09:15 цагт "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн" эхэлнэ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газарт

10:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагуудтай хамтран автомашины "Нүүрсэн яндан хулгайлах" гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг болно.

ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд

10:00 цагт "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-аас хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хангарди ордны 14 давхарт

11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд

12:00 цагт Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогч хүүхдийн ээж, “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо нар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.