Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин боллоо
Үйл явдал
/
2023-03-04

Олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монгол Шатрын Холбооноос мэдээллээ.

Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо өргөж байв.

Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд болсон өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ-д 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.