СХД: Халиа тошин үүссэн газруудад шуурхай баг ажиллаж байна
Үйл явдал
/
2023-03-04
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Хот тохижилтын газартай хамтран халиа, тошин үүссэн газарт ажиллаж байна.
Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй эрт дулаарсны улмаас дүүргийн хэд хэдэн хороодыг дамнасан эрсдэлтэй байдал үүсэхээс сэргийлж хамтарсан баг ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 орчим километрт хөрсний ус гарч халиа дошин үүсээд буй. Тухайн байршлуудад шар усны үер болон халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлж, сувагчлал татах, шороон далан босгох ажлыг 5 техник хэрэгсэлтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 машин дайрга асган ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.