Нийт 303.07 тэрбум төгрөгийн НОГДОЛ АШИГ тараана
Үйл явдал
/
2023-03-04

Нэр бүхий 33 хувьцаат компани нийт 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан. Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу энэ сарын 20-ны өдрийн байдлаар 68 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 33 хувьцаат компани 303.07 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилах мэдээллээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 

2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол 2023 онд 303.07 тэрбум болон өссөн байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Хорооны 2020 оны 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.