Ч.УРАНХОЛБОО: Хоёрхон настай ОХИН бүх зүйлээрээ хохирчхоод байхад ямар НОТЛОХ БАРИМТАА нэхээд байгаа юм!!!
Үйл явдал
/
2023-03-04
Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогчийн ээж болон “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо мэдээлэл хийлээ. 

Ч.Уранхолбоо: "Охиныг шаардлагатай сэтгэл заслын эмчилгээнд оруулахаар зэхэж байсан боловч энэ хэрэг шийдэгдсэний дараагаар шат дараатай арга хэмжээ авахаар болсон байсан. Шүүх эмнэлгийн эмч охины хэрэг дээр ажиллахдаа анхны дүгнэлтээ урагдалтай байна гэж гаргасан. Гэтэл энэ мэт хэргийн материалыг хавсаргаад байхад мөрдөгчид урагдалтай гэж гарсан дүгнэлтийг бидэнд харуулдаггүй. Яагаад энэ дүгнэлтийг прокурорууд авч хэрэгсэхгүй байгаа юм бэ.

Хоёр жилийн хугацаанд хоёрхон настай охин бие мах бод, сэтгэл санаагаараа хохирочихоод байна. Охины биед идээт үрэвсэл, шарх гарч байгаа. Цочролд орсны улмаас охины үс их унаж байгаа. Хүүхэд өөрөө ярьж, анхны шинжээч эмчийн дүгнэлт байсаар байхад прокурорын байгууллага яагаад үүнийг нотлох баримт гэж авч үзэхгүй байгаа юм бэ. Өөр ямар баримтыг нотлох баримт гэж үзэх юм бэ. Би аргаа бараад УИХ-ын даргад хандаж, нээлттэй сонсгол хийж өгөхийг хүссэн. Нотлох баримт хангалтгүй гэж үзсэн учраас сонсгол хийх боломжгүй гэсэн" 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.