ЦАГ АГААР: Нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай
Үйл явдал
/
2023-03-05
Өнөөдөр нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Нийт нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи  ихэнх нутгаар  баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн баруун хагас секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9 -14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,  Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -1 -6 градус хүйтэн,  Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7 +12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12 +17 градус, бусад нутгаар +2 +7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи  баруун өмнөөс секундэд 3-8 метр. +8 +10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. +3 +5 градус дулаан байна..

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр.  +8 +10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -7 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.