“Эрдэнэбүрэнгийн” УЦС баригдаж ашиглалтад оросноор БИДЭНД
Үйл явдал
/
2023-03-07
Анх Тайширын УЦС-ыг барьж байхад Завхан гол байхгүй болох нь гэж эсэргүүцсэн. Гэтэл харин ч Гэгээн нуур хэмээх загас жараахай, усны шувууд чуулсан том нуур бий болж, өнөөдөр Алтай хотыг тэндээс ундны цэвэр усаар хангаж, гантай жил тасардаг асан Завхан гол үргэлжийн урсгалтай болсон.
Дөргөний УЦС-ыг анх барих гэж байхад Авгаш арлыг усанд авахуулах нь гэж бас л баахан хийрхсэн. Өнөөдөр энэ УЦС баруун бүсийн хэрэглээний 26 хувийг дангаараа үйлдвэрлэж, Орос Хятадаас авч буй импортын эрчим хүчнээс 4-өөс 7 дахин хямд цахилгаан хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Эгийн голын УЦС-ыг Оросууд бариулахгүй гацаасан. Одоо хэний ч юм захиалгар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бариулахгүй гэх хүмүүс цухалзах болж.
 
ЭНЭ УЦС АШИГЛАЛТАД БАРИГДСАНААР:
  • -Баруун 5 аймгийн 253.3 сая кВт.ц хэрэглээ болон тус бүс нутгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг бүрэн хангана.
  • -Баруун 5 аймгийн 4430 аж ахуйн нэгж, 5400 орон сууц, 36413 гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана.
  • -ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний төлбөрт жил бүр төлдөг 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
Дотоодын хямд эрчим хүчний эх үүсвэр монголчууд бидэнд хэрэгтэй, харин харийнханд бол ашиггүй.
 
ЭНД дарж үзнэ үү
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.