Монголд нэвтрэх гэсэн рецедив гэмт хэрэгтнийг баривчилжээ
Үйл явдал
/
2023-03-07

Буриадын цагдаа нар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Узбекистаны иргэнийг Хиагтын боомт дээр баривчилсан байна. Гэмт хэрэгтэн Узбекистанд маш олон хэрэг үйлдсэнээс гадна залилангийн хэргээр иргэдэд 29 сая 750 мянган сумын (узбек мөнгө, 1$ нь 11,352.16 сом) хохирол учруулаад Узбекстанаас оргон зайлсан байжээ. Маш олон оронд орогнон, зугтаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтэн гэнэ.

Хэрэгтнийг Монголд нэвтрэх гэж байхад нь Узбeкиcтaны Цагдаагийн газрын мэдээллээр баривчилжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.