ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаан байна
Үйл явдал
/
2023-03-08
Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай, ихэнх нутгаар дулаан байна 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8 -13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -2 -7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2 +3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9 +14 градус, бусад нутгаар +2 +7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. +3 +5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +3 +5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +3 +5 градус  дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -1 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.121.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.