СХД: Гэр хороолол дундуур анхны ЗУРГААН ЭГНЭЭТЭЙ зам тавина
Үйл явдал
/
2023-03-08
Өнөөдрийн уулзалт 5, 6, 19, 23, 27, 39 дүгээр хороодын иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсож байна. Уулзалтын үер Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг ЗГ болон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар иргэдэд танилцуулж байгаа бол миний бие дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг иргэддээ өглөө.
ӨНӨӨДРИЙН УУЛЗАЛТ БОЛСОН ХОРООДОД ХИЙГДЭЖ БУЙ ЗАРИМ АЖЛЫГ ДУРДВАЛ:
- Хүүхэд залуучуудын театр ирэх 6 дугаар сарын 1-нд хүүхэлдэйн жүжгээр нээлтээ хийнэ
- 23, 30, 31, 37, 39, 43 дүгээр хороодыг дамнасан 6 эгнээтэй автозам барих ажлын газар чөлөөлөлт 87 хувьтай явж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нээс барилгын ажил эхэлнэ.
- Хар хорин захын хажуу талаар яармагтай холбох автозамын ажил эхлээд байна
- Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.
- 23 р хороонд худаг барих ажлын тендер зарлагдсан
- 39-р хороо болон өрхийн эмнэлгийн барилга 30 гаруй хувьтай үргэлжилж байна
- 2023 он гарсаар 60, 250, 280 хүүхдийн ортой 3 цэцэрлэг ашиглалтад орлоо
- Дүүрэгт 35 жилийн дараа Олон улсын стандартад нийцсэн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон.
- 2022 онд дүүргийн хэмжээнд 60 байршилд 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд аван тохижилт бүтээн байгуулалтыг хийж байна.
ДҮҮРЭГТ НИЙТ 430 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БЭЛЭН БАЙНА. ҮҮНД:
- Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 360 гаруй
- ТҮК ОНӨААТГ-т жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтан нийт 70 орчим ажлын байр бэлэн байна. Тиймээс иргэд та бүхэн тус хоёр хэлтэст өөрийн биеэр очиж ажилд орох боломжтой.
Зөв Сонгинохайрханчууд
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.