Хаврын их цэвэрлэгээгээр нийтийн тээврийн хэрэгслүүдийг угааж байна
Үйл явдал
/
2023-03-08

Нийслэл хотод хаврын их цэвэрлэгээ аян эхэлсэн. 

Зургаан долоо хоног үргэлжлэх уг аяны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудыг угаан, цэвэрлэж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлэв. 

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд бөөгнөрсөн хогийг цэвэрлэх юм.

Үүний зэрэгцээ айл өрх, ААН-ийн эзэмшлийн хашаанд хуримтлагдсан хог хаягдлыг ачих, гэрлийн шон, хайсыг угаах, шон дээр наасан зарлал, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэх, байгууллагуудын хаягийг сэргээх, өнгийг сэргээх, хүүхдийн тоглоомын талбайг угаах ажлууд хийгдэнэ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.