ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын эмэгтэйчүүдийн  гоёл чимэглэл” тусгайлсан үзэсгэлэн гарна
Үйл явдал
/
2023-03-09

09.30 цагт: Төрийн ордонд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

09.00-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Технологийн салбарын эмэгтэйчүүдийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга уулзалт болж, тус салбар дахь үлгэр жишээ бүсгүйчүүдийн амжилтын нууц, сорилт бэрхшээл, мэргэжлийн талаар хэлэлцэнэ. Утас: 9905-3771.

09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт- өнөөгийн нөхцөл байдал" хэлэлцүүлэг болно. Утас: 9999-8253.

11.00 цагт: СТӨ-нд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн ёслол болно. Энэ үеэр салбар салбарын шилдэг 9 бүсгүйг шалгаруулна. Утас: 8975-5575.

14.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэн үргэлжлэн гарна. МУЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээлээ туурвидаг 90 гаруй эмэгтэй уран бүтээлч оролцож байна. Утас: 9139-9149.

 

-Д.Сүхбаатарын талбайд: “Нэг тэрбумаар тэмцье-2023” охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг, “Эмэгтэйчүүд эрх чөлөөний төлөө” алхалт болно.

 

-"Монголын эмэгтэйчүүдийн  гоёл чимэглэл” тусгайлсан үзэсгэлэн гарна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.