Өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй олон асуудлыг “ИНЭЭМТГИЙ ХҮН” жүжгээр дамжуулан нийгэмд таниулна
Үйл явдал
/
2023-03-09

17-р зууны Английн цэвдэг хүйтэн, нийгмийн анги давхаргын ялгааг харуулсан "Инээмтгий хүн" зохиолд хүний дотоод сэтгэлийг илүү харуулсан  гайхалтай бүтээлүүдийн нэг юм.

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох "Инээмтгий хүн" романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвижээ.

Тус жүжгийг өчигдөр Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д нээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ныг дуустал тоглох юм.

Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.

Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болно. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй.

Энэ удаа  “Pro” театрын шинэ уран бүтээл “Инээмтгий хүн” визуал энэ сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болгоод байна  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.108.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.