МЭДЭГДЭЛ
Үйл явдал
/
2022-04-27

МОНГОЛ УЛС-БНХАУ-ЫН ЗУРВАС ГАЗАР АВТО ТЭЭВРЭЭР ТАТАН АВСАН ЧИНГЭЛЭГТ АЧААГ ХҮЛЭЭН АВАГЧ, ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Монгол-Хятадын хилийн зурвас газар”-аас ачаатай чингэлэг татан авах ажиллагааг 2022.01.11-ний өдрөөс эхлүүлснээс хойш 2022.04.18-ны өдрийн байдлаар нийт 6012 ширхэг ачаатай чингэлэг Замын-Үүд Бүс нутгийн логистикийн төвөөр хүлээн авч, 5815 ачаатай чингэлгийг ачаа хүлээн авагч нарт олгоод байна.

Хилийн зурвас газар “0” цэгээс хоногт 70-90 ширхэг ачаатай чингэлэг хүлээн авч байгаа ба БНХАУ-аас “0” цэгрүү хоосноор татах чингэлгийн тоог 30 ширхэгээр хязгаарлаж байгаагаас өнөөдрийн байдлаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн “Логистикийн төв”-ийн талбайд 1970 ширхэг хоосон чингэлэг хуримтлагдаж, талбайн ашигтай зай бүрэн эзлэгдэж, цаашид хоосон чингэлэг нэмж хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд 2022.04.20-ны өдрөөс эхлэн Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн “Логистик төв-ийн талбайд “0” цэгрүү хоосон буцаах чингэлгийг тодорхойгүй хугацаанд хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна.

Жич: Ачаатай чингэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.