САНГИЙН ЯАМНЫ газрын дарга Б.ДОРЖСЭМБИЙГ МӨНГӨ УГААСАН хэргээр шалгаж, СААТУУЛЖЭЭ
Үйл явдал
/
2 цаг 33 мин

Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбэд хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн үү гэдэг асуудал үүсээд байна. Түүнийг мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй юм.  Улмаар түүнтэй хамт нэг хүнийг 48 цагийн хугацаанд саатуулсан бөгөөд цагдан хорионы шүүх хурал болж, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Сануулахад, тэрбээр 2022 оны шилдэг дотоод аудитороор шалгарч байв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.115.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.