ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар мэдээлэл өгнө
Үйл явдал
/
2023-03-10

МУИС-ийн номын санд

10:00 цагт ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт "Иргэн бол хүч" залуусын санаачилгаас хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл өгнө. 

11:30 цагт “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулна. 

АН-ын төв байранд

11:00 цагт АН 4/11 мэдээллийн цагаар Монгол Улс ардчилал, хүний эрхийн үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч буй талаар мэдээлнэ. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөрт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн талаар тайлбар өгнө.

Төрийн ордонд 

11:40 цагт Засгийн газрын зүгээс байгуулагдсан шүгэл ажиллагааны ажлын хэсгийн хэвлэлийн хурал зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.