А.ДӨЛГӨӨН: Угаас хүүхдэд ямар ч ээлгүй хот мөртлөө ХҮҮХДИЙН МӨНГӨӨР хүртэл ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ болохгүй!!!
Үйл явдал
/
2023-03-10

“Ээжүүдийн төлөөлөл” группын админ А.Дөлгөөн:

Бид анхан шатны байгууллагаас эхлээд Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн байгууллагад хүртэл хандсан. Хаанаас ч хариу ирээгүй.

Иймээс өнөөдөр эмэгтэйчүүд ээжүүдийн төлөөлөл болж УИХ-д суугаа эмэгтэй гишүүдэд бичиг хүргүүлэх гээд гарын үсэг цуглуулж байна.  Манай улсаас хүүхдэд зориулж байгаа ганц хөрөнгө оруулалт л хүүхдийн мөнгө. Бусад талаараа угаас хүүхдэд ямар ч ээлгүй хот шүү дээ. Утаатай, хог шороотой, эмнэлэг нь ачааллаа дийлдэггүй. Гэтэл хүүхдийн мөнгөөр хүртэл ялгаварлан гадуурхах бол байж болшгүй асуудал. Тиймээс бид цаашид ч тэмцсээр байх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.