ҮЙЛ ЯВДАЛ: "ОДОН ЗУРХАЙ" сэдэвт шууданийн маркийн нээлтийн ёслол болно
Үйл явдал
/
2023-03-11

09:00 цагт: Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд: Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11 төв болон E-Mongolia системээр хүлээн авч эхэлнэ.

09:00 цагт: Хил хамгаалар Ерөнхий газар, check.mn сайт хамтран хэрэгжүүлсэн “Атга чулуу-Сөөм газар” төслийн хаалт болно. 

10.00 цагт: СТӨ-нд “Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулга уузалт болно.

11:00 цагт: МҮЭ-ийн Холбоонд: Монголын Төмөр замчдын ҮЭХ-ноос "УБТЗ-тай хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлнэ.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: “Виртүс” академиас Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонордуулах “Mongolia in music” тоглолтын талаар мэдээлнэ.

11.30 цагт: ЗТХЯ-наас авто замын даац хэтрүүлэлтийн хяналт шалгалт, авто зам дагуух үйлчилгээний цогцолборын сонгон шалгаруулалт, тээврийн үнэ ханшийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.45 цагт: Түвдэнпэлжээлин хийд буюу Монгол зурхайн төвд: "ОДОН ЗУРХАЙ" сэдэвт шууданийн маркийн нээлтийн ёслол болно.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11:30 цагт: “Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын Их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлнэ.

12:00 цагт: “Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон талаар мэдээлнэ.


12.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. Оюутолгойн гүнийн олборлолт эхлэхтэй холбогдуулан Засгийн газраас хэвлэлийн бага хурал зарлажээ.

17:00 цагт: “Улаанбаатар инновацийн төвд: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан” хамтран “Open data meetup-2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээг зохион байгуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.