ЭМДЕГ: Орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2023-03-11
Төв аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлсээс 3-р сарын 02-07-ны өдрүүдэд тус аймгийн Мөнгөнморьт, Баянчандмань, Баянхангай, Лүн, Борнуур сумын нийт 70 гаруй мэргэжилтэнд ЭМДҮЗ-ийн 2022 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, тушаалыг дэлгэрэнгүй танилцуулж, нэгдсэн ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.
 Сургалтаар ЭМДҮЗ-ийн 2022 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 01, 02, 05-р тогтоол, Эрүүл мэндийн даатгалын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслүүлэх, худалдан борлуулах журам батлах тухай 11-р тогтоол, Журам шинэчлэн батлах тухай 12-р тогтоол болон ЭМДЕГ-н даргын А/139 дугаар тушаалыг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
 Мөн энэ үеэр Баянчандмань сумын Политехникийн коллежийн 200 гаруй оюутан, багш нарт Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, хувь хэмжээ, шимтгэлийн мэдээллээ хэрхэн шалгах, төлөх заавар, төлбөрийн арга, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.186.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.