БГД-с 2022 онд II ээлжийн хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүдээ эргэж очин, уулзлаа
Үйл явдал
/
2023-03-11
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2022 оны II ээлжээр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 032 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа хааж буй дайчидтай Засаг дарга Ө.Сумъяабаатар уулзлаа. Энэ үеэр анги, байгууллагын номын санд найман нэр төрлийн номоор баяжилт хийж, нэр төрлийг олшруулах, дайчдын мэдлэгийг тэлэх, сургалтад ашиглах бичгийн хувилагч (принтер)-ийг ангийн захирагч нарт гардуулан өгсөн.

Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа М.Болдбаатар нартай цаашид дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Цэрэг, эх оронч” үзэл, хүмүүжил олгох ажлуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Түүнчлэн дүүргийн Цэргийн штабаас дүүргээс татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзах уулзалтыг зохион байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.