Нүхэн гарцыг сайн дураар цэвэрлэсэн залуусд “М-Си-Эс Кока-Кола” компани талархал илэрхийллээ
Үйл явдал
/
2023-03-11
Багшийн дээдийн нүхэн гарцыг сайн дураар цэвэрлэсэн “Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ-ын төлөөлөлд “М-Си-Эс Кока-Кола” компани талархал илэрхийллээ
 
“Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ ирэх сард орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” зохион байгуулах бөгөөд уг ажлын урьтал болгож Багшийн дээдийн нөхөн гарцыг сайн дураар цэвэрлэжээ.
Тиймээс жил бүр тогтмол зохион байгуулагддаг Clean-Up төсөлд “М-Си-Эс Кока-Кола” компани дэмжлэг үзүүлэх зорилготойгоор өндөр даралтат угаагч машин, гарын бээлий болон бүтээгдэхүүний дээжээс өргөн барьж, 4-р сард зохион байгуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд,“М-Си-Эс Кока-Кола” компани нь уг нүхэн гарцыг мэргэжлийн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагаар жилд хоёр удаа цэвэрлүүлдэг аж.
May be an image of 3 people, people standing, indoor and text that says 'Coca Coca'Cola World COMPANY Waste RECYCLE AGAIN THIS ME SCH New BOSCH'
May be an image of 2 people, people standing and indoor
May be an image of 3 people, people standing and indoor
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.163.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.