Төмөр замын тээврийн салбарын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-11-10

“Төмөр замын тээврийн салбар дахь менежментийн нэгдсэн тогтолцоо” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал “Ган зам” паласт зохион байгуулагдаж байна.

Хурлаар Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхэд тулгамдсан асуудал түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, санаачилгыг сурталчилах, харилцан туршлага солилцох зорилгоор төмөр замын салбарын ажилтан болон эрдэмтэн судлаачид, оюутнуудын ирүүлсэн бүтээлээс шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг илтгэж, хэлэлцүүлэг зохион явуулж байна.

Тус эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ирүүлсэн салбарын мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нэгтгэн гаргах товхимолд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн менежер Д.Отгончимэг “Төмөр замын салбарын тогвортой хөгжлийн онолын судалгаа” бүтээлээр оролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.