Бүтээмжийг нэмэгдүүлэх цогц сургалтад хамрагдлаа
Үйл явдал
/
2022-11-17

Ажилтны илтгэх ур чадвар, бүтээмжийг сайжруулах, боловсруулж буй төсөл хөтөлбөрөө оновчтой, технологийн орчин үеийн шийдэлд тулгуурлан инновацилаг шинж чанартай, шинэлэг өнгө төрхтэй бүтээх чадамжийг олгох “Презентаци бүтээх” цогц сургалтад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Төрийн бүтээмж сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх зорилтоор Олон Улсын менежментийн ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилтын хүрээнд ажилтнуудаа сургаж хөгжүүлэх нөхцөлөөр бүрэн хангах, хувь хүний ажлын бүтээмжийг сайжруулах бодлогыг ийнхүү үе шаттай хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.