Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар төрийн албан хаагчидтай санал солилцлоо
Үйл явдал
/
2022-11-23

“Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого” богино хугацааны сургалтад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн албан хаагчид хамрагдсан. Уг сургалтын үргэлжлэл болгон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сургалтад хамрагдсан нийт албан хаагчидтай уулзаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярилцаж санал солилцох уулзалтыг энэ өдөр зохион байгуулж байна. Тэрбээр Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар танилцуулж, төрийн албан хаагчдын санаа бодлыг нь сонслоо. Монгол Улсын хөгжлийг боомилогч хүчин зүйлсийн нэг нь төр өөрөө болоод буй тул авлига, хүнд суртлыг бууруулж, нээлттэй, цомхон, чадварлаг, хариуцлагатай төрийн албыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид, төрийн байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын оролцоо чухал гэдгийг мөн онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.173.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.