“МТЗ” ТӨХК-ийн мэргэжилтнүүд ISO стандартын дотоод аудиторын чадамжийн гэрчилгээ авлаа
Үйл явдал
/
2022-12-10

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Төрийн бүтээмж сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх, Олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015, ISO 45001:2018, ISO 45001:2018стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготой 2022 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл үргэлжилсэн үе шаттай сургалтуудад “МТЗ” ТӨХК-ийн ажилтнууд амжилттай оролцлоо.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зэрэг үйл ажиллагаанд Олон Улсын менежментийн стандартуудыг амжилттай хэрэгжүүлж ажилласан 14 ажилтанISO стандартын дотоод аудиторын чадамжийн гэрчилгээгээг өнөөдөр гардан авлаа.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаанд дээрх стандартуудыг нэвтрүүлэхэд Худалдан авалтын алба, Байгаль орчны байцаагч нар манлайлан оролцож Тэргүүн байр эзэлсэн бол Төслийн нэгж, ХЭМАБ, Гадаад харилцаа, бизнес хөгжлийн газар, Олон нийттэй харилцах алба удаах байруудыг эзэлж “Ур чадвар ба менежмент” ТББ-ын нэрэмжит шагналаар шагнагдсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.