Д.БАТТОГТОХ: Д.Мөнх-Эрдэнийг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ үндэслэл байхгүй
Үйл явдал
/
2023-03-11
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Д.Баттогтохын шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг хойшлууллаа.

Дараагийн шүүх хуралдаан болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-нд болгох тов зарласан юм.

Өмгөөлөгч Д.Баттогтох: Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээг зогсоох хүсэлт тавьсан ч хүлээж авахгүй байгаа. Уг нь Д.Мөнх-Эрдэнэ өөрөө сурч байгаа оюутан шүү дээ. Хүний сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Мөн өөрийнх нь биеийн байдал ч бага зэрэг муу байгаа.

Түүний төрсөн эцгийнх нь бие маш хүнд байгаа. Эцэгтэй нь уулзуулахаар таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлт тавьсан ч хүлээж авсангүй. Аав нь хүүгийнхээ барааг нэг харъя, ядаж золгочихъё, сүүлийн удаа ч байж магадгүй гэсэн ч огт ойшоосонгүй. Уг нь цагдан хорих үндэслэл байхгүй. Хөх хотод суух консулаар ажиллаж байгаад буцаж ирэхдээ галт тэргээр ирэх байсныг онгоцоор ирснээс л ингэж шалгаад байгаа юм. Ямартайч шүүх хурал дөрөвдүгээр сарын 4-нд болж хойшлогдсон. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.251.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.