Өмнөговь аймгаас төрөн гарсан эрдэмтдийн уулзалтыг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2023-03-12
2001 онд анх Д.Бат-Эрдэнэ гишүүний санаачилгаар Өмнөговь аймгийн "Эрдэмтэн сэхээтнүүдийн клуб" анх байгуулагдаж байсан юм.
Тус үйл ажиллагааг үргэлжлүүлж Эрдэмтдийн зөвлөл байгуулахаар энэ арга хэмжээг зохион байгуулж байна.
Өмнийн цэнхэр говиос төрөн гарсан Монгол улс болон бусад улсад тархан суусан эрдэмтдийг цуглуулан тэдний үйл хэрэг, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг алдаршуулах, туршлага судлах, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах гарцыг нээх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашлаад орон нутгийн үйл ажиллагаа, байгаль экологи, усны хомсдол, уул уурхай зэрэг олон тулгамдсан асуудалд эрдэмтэд, шинжлэх ухаанчийг татан оролцуулах хаалга нээгдэж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.