ЭЦА-аас иргэн Б.Идэр-Одыг дуудсан ч ирээгүй байна
Үйл явдал
/
2023-03-12
Цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Одоогийн байдлаар О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон юм.

Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан.

“Их бит” компанийн хувьцаа эзэмшигч Б.Эрхэмбаяр: "Б.Идэр-Одыг нэгэн цагт хамт ажиллаж байсан бидний төлөө хэдэн үг дугарчих байх гээд их л хүлээлээ. Эр улсуудын замын хүзүү урт гэдэг хэзээ нэг өдөр энэ бүх асуудал шийдэгдэж л таарна тэр үед эргээд уулзах нүүртэй байх сайхан даа уг нь хэмээн цахим хаягаараа дамжуулан нийтэлж байв". “Их Бит”-тэй холбоотой асуудал гарснаас хойш Б.Идэр-Од нэг ч үг дугараагүй билээ.

Түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй.

Тэрээр "CallPro" ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Gonzales гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ингэхдээ нэг тэрбум койны илүү нийлүүлэлт хийж, 2-6 тэрбум төгрөг болгосон байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Өдгөө тэд Тайландын Пукет арал дээр хамт амьдарч байгаа аж. Ташрамд дурдахад, Б.Идэр-Одын хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.172.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.